Эльдар Лука ахмадын ДАШТ-д зодоглохоор болжээ
Тэмцээн өнөөдрөөс 15 хүртэл явагдах бөгөөд өдгөө 45 настай тэрбээр гурван жилийн өмнө дэвжээндээ эргэн ирсэн ч амжилт олоогүй юм.
Мэдээллийн алба

“Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгө, нэг хүрэл медальт, Европын таван удаагийн аварга, Гүржийн нэрт бөх Эльдар Лука Куртанизе Пловдив хотод болох ахмадын ДАШТ-д зодоглохоор болжээ.
Тэмцээн өнөөдрөөс 15 хүртэл явагдах бөгөөд өдгөө 45 настай тэрбээр гурван жилийн өмнө дэвжээндээ эргэн ирсэн ч амжилт олоогүй юм.
Гэхдээ өнөөдөр яахыг нь тэнгэр мэдэх биз ээ. Пловдивийн дэвжээнд 41 орны 600 гаруй ахмад бөх зодоглоно.


















