Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Элэгний Д вирусний эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийнэ

Элэгний Д вирусний 17 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой.

MР
Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элэгний Д вирусний эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийнэ
Элэгний Д вирусний эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийнэ. Зураг: МҮОНРТ

Элэгний Д вирусний 17 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой.

2020-2024 онд хэрэгжих “Элэг бүтэн Монгол-2” хөтөлбөрийн хүрээнд Д вирусний халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилт тавьсан.

Үүнтэй холбоотойгоор 2023 оны төсөвт 13.5 тэрбум төгрөгийг суулгаж, Д вирусний эсрэг эмийг оруулж ирэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Д вирусний эсрэг стандарт эмчилгээ буюу "Интерферон" тариаг үнэ төлбөргүй хийх боломж бүрдсэн. Энэ мэтчилэн олон улсад хэрэглэгдэж байгаа шинэ төрлийн эмчилгээ оношилгоог нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа ярилаа.

Mongolian National Radio · Элэгний Д вирусний эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийнэ

Хуваалцах