Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа

Элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ, ЭМЯ-тай хамтран зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачилж танилцуулсан бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд өндрөөр үнэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа
“Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ, ЭМЯ-тай хамтран зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачилж танилцуулсан бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд өндрөөр үнэлж, сайшаагаад анхаарах зүйлүүдийн зөвлөмж болгон өгөхөөр болсон билээ.

Тэгвэл 2014 оны ёсдүгээр сарын 19-ны өдөр тус байгууллагын зөвлөхүүд Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийн зөвлөмжийг дэд сайдад гардуулсан юм. Дэд сайд ДЭМБ-ын зөвлөхүүдэд хандан “Элэгний С вирусыг устгах нь Монгол улсын ард иргэдын эрүүл мэндийн байдалд онцгой ач холбогдолтой юм. Та бүхний өгсөн зөвлөмжийн дагуу бид бүхийл боломж бололцоог дайчлан хичээж ажиллах болно” хэмээсэн байна.

Түлхүүр үг:“Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа
Хуваалцах