Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна

1990 оноос хойш эм хангамжийн байгууллагууд ашиг орлогын хойноос хэт их хөөцөлдсөн бизнесийн байгууллагууд болж хувирсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна
Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Зураг: МҮОНРТ

1990 оноос хойш эм хангамжийн байгууллагууд ашиг орлогын хойноос хэт их хөөцөлдсөн бизнесийн байгууллагууд болж хувирсан. Эм ашигтай бизнес учир эм ханган нийлүүлэх байгууллагууд олноороо бий болж, эм борлуулах үйл ажиллагаа замбараагүй явагдах болсон нь хүн амын дунд эмийн зохисгүй хэрэглээг дэлгэрүүлэх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сарын аяныг МХЕГ-аас зохион байгуулсан байна.

Аяны хүрээнд эмийн 15 үйлдвэрийг төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулан зах зээлд худалдаалагдаж байсан 20 нэрийн эмнээс нь дээж авч шинжлүүлэхэд 15 хувь нь чанарын шаардлага хангаагүй дүнтэй гарсан байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор есөн байгууллагад албан шаардлагаар үүрэг даалгавар өгсөн байна. 2014 онд хийгдсэн шалгалтаар эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 28 хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байсан бол энэ тоо 76 болж, 48 хувиар өссөн байна. Гэвч 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь ноцтой зөрчил юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах