Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмч нарын хүсэлтээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ

Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмч нарын хүсэлтээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ
Эмч нарын хүсэлтээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан. Гэтэл энэ заалт санаандгүй гаргасан алдааг санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэж, эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийн хурал зохион байгуулсан. Үүний дара эмч, эмнэлгийг мэргэжилтнүүд энэ талаарх санал хүсэлтээ Засгийн газарт шаардлага болгож хүргүүлсэн юм.

Харин өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр эмнэлгийн ажилтнуудын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авчээ. Улмаар Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Хуваалцах