Эмэгтэй боксчид Бангкокоос зургаан медаль хүртлээ
57 кг-ын жинд Баттөрийн Золжаргал алтан медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлсэн
Мэдээллийн алба

"Бангкок-2023" сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд болж Монгол Улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртлээ. Тодруулбал, 57 кг-ын жинд Баттөрийн Золжаргал алтан медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ, 63 кг-д Ганзоригийн Бадмаараг, 67 кг-д Мягмарсүрэнгийн Цэцэгдарь нар мөнгө, 48 кг-д Бейсинбейгийн Жанаргуль, 52 кг-д Алтанбекийн Хулан хүрэл медаль хүртсэн байна.
Түүнчлэн өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд Оюунбаатарын Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана.


















