Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно.
Мэдээллийн алба

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно.Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.
Шинэ Делид тулалдах Монголын боксчид:48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)57 кг: Монхорын Намуун (Хангарьд)60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


















