Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй хөлбөмбөгчид өнөөдөр Тажикстаны багтай тоглоно

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио-2020" олимпын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй хөлбөмбөгчид өнөөдөр Тажикстаны багтай тоглоно
Эмэгтэй хөлбөмбөгчид өнөөдөр Тажикстаны багтай тоглоно. Зураг: МҮОНРТ

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио-2020" олимпын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр болсон. Тэд Тажикстан улсын Душанбе хотод эхний бэлтгэлдээ гарсан бөгөөд өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт зохион байгуулагч орны багтай тоглох юм байна. Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай "А" хэсэгт хүч үзнэ.

Тухайлбал, хоёр дахь тоглолтоо энэ сарын 06-нд Сингапурын багтай хийх бол дараа нь 8-нд Тайваний багтай тоглох хуваарьтай.

Хуваалцах