Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй рагбичид урд хөршид нөхөрсөг тоглолт хийжээ

Монголын багийн хувьд нийт гурван тоглолт хийхдээ “Beijing United” багийг 24:12-оор хожсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй рагбичид урд хөршид нөхөрсөг тоглолт хийжээ
Эмэгтэй рагбичид урд хөршид нөхөрсөг тоглолт хийжээ. Зураг: МҮОНРТ

Монголын рагбигийн холбоо болон Бээжингийн рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд урд хөршийн нийслэлд "Цагаан хэрэм" нөхөрсөг аялан тоглолт болж өнгөрлөө. Энэ хүрээнд Монголын рагбигийн холбооны харьяа Г.Хосбаяр дасгалжуулагчтай, Б.Солонготуяа ахлагчтай "Хөх толбот дайчид" клубын эмэгтэй тоглогчид хилийн чанадад БНХАУ-ын багуудтай тоглосон байна.

Тус нөхөрсөг аялан тоглолтод Монголын “Хөх толбот дайчид” клуб, Бээжингийн рагбигийн холбооны шигшээ баг, Бээжингийн их сургуулийн шигшээ “Нонг да” баг, Бээжин хотын европ тоглогчдоос бүрдсэн “Beijing United” зэрэг дөрвөн баг 10 хүний төрлөөр өрсөлдөв. Монголын багийн хувьд нийт гурван тоглолт хийхдээ “Beijing United” багийг 24:12-оор хожсон.

Дашрамд дуулгахад, Монголын рагбигийн эмэгтэй баг ирэх намар олон улсын тэмцээнд оролцохоор болжээ.

Хуваалцах