Эмэгтэй шигшээ баг олимпийн эрхийн эхний тоглолтоо Сингапурын эсрэг хийнэ
Ази тивээс хоёр улс Парисын олимпийн эрх авна.
Мэдээллийн алба

Парисын олимп дөхөж, наадмын эрхийн төлөөх тэмцээнүүд эхэллээ. Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг олимпийн эрхийн төлөөх тоглолтуудаа ирэх дөрөвдүгээр сард Тайландад хийнэ.
Тэд эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 4-нд Сингапурын эсрэг дараа нь 7-нд талбайн эзэн Тайландын эсрэг тоглоно. Хэрэв хэсгээ тэргүүлбэл хоёрдугаар шатанд Япон, Өмнөд Солонгос, Австрали, Хойд Солонгос, Хятад зэрэг шилдгүүдтэй өрсөлдөнө.
Ази тивээс хоёр улс Парисын олимпийн эрх авна.
Одоогоор эмэгтэй шигшээ баг Монголын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилалтаа хангаж байгаа аж.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид дуудагджээ.



















