Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эмэгтэйчүүд Монгол Улсын хөгжлийн төлөө” үзэсгэлэн нээгдлээ

Үзэсгэлэнд архивын 99 бичиг баримт, 206 гэрэл зураг, 50 гаруй биет үзмэр тавигдсан ба үзмэрийг Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгийн бичиг баримт, гэрэл зураг, баримтат кино болон эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны архив, хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эмэгтэйчүүд Монгол Улсын хөгжлийн төлөө” үзэсгэлэн нээгдлээ
“Эмэгтэйчүүд Монгол Улсын хөгжлийн төлөө” үзэсгэлэн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн дагуу 1924 оны гуравдугаар сарын 19-нд МАХН-ын Төв Хорооны Суртлын хэлтсээс эрхлэн “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг анх үүсгэн байгуулсан түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна.

Өнгөрсөн хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, эх нялхсын эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, тэдний сурч боловсрох, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн хөгжил дэвшилд нэгтгэн зохион байгуулах үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий Газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Эмэгтэйчүүд Монгол Улсын хөгжлийн төлөө” сэдэвт үзэсгэлэнг гаргасан. Үзэсгэлэнгийн зорилго нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсэл хөгжил, зорилго, үйл ажиллагаа, гадаад харилцаа, Монголын хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг архивын баримт, гэрэл зураг, биет үзмэр, дүрс бичлэгт тулгуурлан олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгдэж байна. Үзэсгэлэнд архивын 99 бичиг баримт, 206 гэрэл зураг, 50 гаруй биет үзмэрүүд тавигдсан ба үзмэрийг Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгийн бичиг баримт, гэрэл зураг, баримтат кино болон эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны архив, хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдүүлсэн юм.

Үзэсгэлэн Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 21-ний өдөр хүртэл дэлгэгдэнэ.

Хуваалцах