Эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд шинэ дэлхийн аварга төрлөө
Риогийн олимпийн наадмын 100, 200 метрийн зайн аварга Ямайкийн Элайне Томпсон тэргүүтэй энэ цаг үеийн дэлхийн шилдэг гүйгчид барианаас гарч, шинэ дэлхийн аварга төрсөн байна.
Мэдээллийн алба

ДАШТ-ий 3 дахь өдрийн тэмцээн уралдаануудын оргил мөч эмэгтэйчүүдийн 100 метрийн зайн шигшээ уралдаан байлаа. Риогийн олимпийн наадмын 100, 200 метрийн зайн аварга Ямайкийн Элайне Томпсон тэргүүтэй энэ цаг үеийн дэлхийн шилдэг гүйгчид барианаас гарч, шинэ дэлхийн аварга төрсөн байна. Энэ удаад АНУ-ын тамирчин Тори Бөвие 10.84 секундын амжилтаар тэргүүн байрыг эзэлж, шинэ дэлхийн аваргаар тодорсон бол түүнээс 0.01 секундээр хоцорсон Кот Д’ивоур улсын тамирчин Марие-Жосее Тэ Лөү 2-р байрт шалгарчээ. 3-р байрыг Нидерландын алдарт тамирчин Дафне Шипперс эзэлсэн бол энэ жилийн дэлхийн аваргад түрүүлэх гол тамирчнаар нэрлэгдэж байсан Ямайкийн алдарт Элайне Томпсон 5-р байрт барианд оржээ.



















