Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн ДАШТ Шинэ Дели хотод болно

Манай улсаас тус тэмцээнд найман бүсгүй, гурван дасгалжуулагчийн хамт хүлгийн жолоо залав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн ДАШТ Шинэ Дели хотод болно
Эмэгтэйчүүдийн ДАШТ Шинэ Дели хотод болно. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 15-26-ны хооронд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно.

Манай улсаас тус тэмцээнд найман бүсгүй, гурван дасгалжуулагчийн хамт хүлгийн жолоо залав.

Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.

Шинэ Делид тулалдах Монголын боксчид:

48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)

50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)

52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)

54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)

57 кг: Монхорын Намуун (Хангарьд)

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)

63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)

67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)

Хуваалцах