Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Макаогийн эсрэг тоглоно

Энэ сарын 05-нд Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолтоо Гуамын эсрэг хийсэн. Манай шигшээ баг Гуамын шигшээ багийг буулган авсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Макаогийн эсрэг тоглоно
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Макаогийн эсрэг тоглоно. Зураг: МҮОНРТ

Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд анх удаа манай улсад болж байгаа билээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын анхны Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг анх удаа давсан амжилтыг үзүүлээд байна.

Анхны тоглолтоо Умард Марианы Арлын шигшээ багтай хийж, улмаар 3:2-ын харьцаатай хожсон. Энэ сарын 05-нд Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолтоо Гуамын эсрэг хийсэн. Манай шигшээ баг Гуамын шигшээ багийг буулган авсан юм.

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 17:00 цагт МХБХ-ны талбайд Макаогийн эсрэг хийнэ.

Хуваалцах