Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин түрүүллээ

"Рио 2016" олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин Тиана Бартолетта 7.17 м харайж, аваргын алтан медалийг зүүлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин түрүүллээ
Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин түрүүллээ. Зураг: МҮОНРТ

"Рио 2016" олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин Тиана Бартолетта 7.17 м харайж, аваргын алтан медалийг зүүлээ.

Энэ төрөлд мөн АНУ-ын Бритни Рээсэ 7.15 м харайж мөнгөн медаль, Сербийн тамирчин Ивана Спанович 7.08 м гэсэн үзүүлэлтээр хүрэл медаль хүртсэн байна.

Олимпийн хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн уртын харайлтын дээд амжилтыг АНУ-ын тамирчин Жеонер Керсе 1988 оны Сөүлийн олимпийн үеэр шинэчлэн тогтоож, өдгөөг хүртэл эвдэгдээгүй байна. Дэлхийн дээд амжилтыг 1988 онд тогтоосон 7.52 м гэсэн үзүүлэлтээр хуучнаар ЗХУ-ын хөнгөн атлетикч Чистякова өдгөөг хүртэл эзэмшиж байна.

Хуваалцах