Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа
Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийг “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 стандарт”-ын дагуу итгэмжлүүлэхээр АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллагатай энэ оны нэгдүгээр сард гэрээ байгуулсан билээ. ANAB итгэмжлэлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр SCG Consulting компани ажиллаж байна.

АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллагаар баримт бичгийн үнэлгээ гуравдугаар сард хийгдсэн ба үнэлгээний хүрээнд итгэмжлүүлэх өргөдөл, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт, лабораторийн чанарын гарын авлага, журам, стандарт ажлын заавруудыг англи хэл дээр орчуулан явуулсан байна. Баримт бичгийн үнэлгээний тайлан, сайжруулах зүйлсийн жагсаалтыг хүлээн авч, нэмэлт өөрчлөлтийг хийлээ.

АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллага итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээг ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лабораторид 2015 оны 05-р сарын 27-оос 29-ны өдрүүдэд АНУ-ын ANAB үндэсний итгэмжлэлийн байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан захирал доктор Билл Хөрт хийсэн ба Итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээнд Стандарт хэмжил зүйн газрынИтгэмжлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Удвал ажиглагчаар оролцлоо. Цаашид итгэмжлэлийн албан ёсны үнэлгээг энэ оны есүгээр сард хийхээр төлөвлөж, 11 дүгээр сард багтаан итгэмжлэлийн гэрчилгээг авахаар ажиллаж байна.

Хуваалцах