Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага" сэдэвт сургалт болов

Эрүүл мэндийн хөгжлийн төв, ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ХЭАХН –тай хамтран нийслэл болон Хэнтий аймгийн эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260:2015 стандартын хэрэгжилтийг хангах нь” сургалтыг 4 дүгээр сарын 23

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага" сэдэвт сургалт болов
"Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага" сэдэвт сургалт болов. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн хөгжлийн төв, ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ХЭАХН –тай хамтран нийслэл болон Хэнтий аймгийн эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260:2015 стандартын хэрэгжилтийг хангах нь” сургалтыг 4 дүгээр сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар:

1. Шудрага өрсөлдөөн болон хэрэглэгчийн холбогдолтой хууль, дүрэм, заавар, хэрэглэгчийн эрх үүрэг, эрхийг хамгаалах үйл ажиллагаа, хэрэгжиж буй үндэсний хөтөлбөр,

2. Эмийн чанар аюулгүй байдал, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2014 стандартын хэрэгжилтийг хангах,

3. Эмийн санд ажилладаг эмийн мэргэжилтний анхаарах зүйл, иргэдэд зориулсан мэдээлэл сургалт явуулах тухай асуудлуудаар холбогдох мэргэжилтнүүд хичээл заалаа.

Мөн сургалтын үеэр оролцогчдын сонирхсон асуултад хариулж мэдээлэл өглөө.

Хуваалцах