Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмма Кобурн 3000 метрийн шинэ аварга боллоо

АНУ-ын 26 настай тамирчин Эмма Кобурн 3000 метрийн зайн уралдаанд түрүүлж, анх удаа дэлхийн аварга болжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмма Кобурн 3000 метрийн шинэ аварга боллоо
Эмма Кобурн 3000 метрийн шинэ аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Үүнээс хэсэгхэн хугацааны дараа АНУ-ын баг тамирчид дахин нэг алтан медалийг хүртэж чадсан байна. Эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайн саадтай уралдаан энэ өдөр тун өрсөлдөөнтэй болж, шинэ дэлхийн аварга төрөн гарлаа. АНУ-ын 26 настай тамирчин Эмма Кобурн энэ зайн уралдаанд түрүүлж, анх удаа дэлхийн аварга болжээ. Түүний хувьд 2016 оны олимпийн наадмын энэ зайд хүрэл медаль хүртэж байсан. Мөнгөн медалийг мөн түүний нутаг нэгт тамирчин Коуртние Фрерикс хүртсэн байна. АНУ-ын баг тамирчидын хувьд одоогоор 8 алт, 8 мөнгө, 7 хүрэл медаль, нийтдээ 23 медаль хүртсэн амжилтаараа нийт баг тамирчдыг тэргүүлж байна.

Хуваалцах