Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөөрөмжийн хөгжил-2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК хамтран өнгөрөгч 18-ны өдөр зохион байгууллаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав
Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав. Зураг: МҮОНРТ

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөөрөмжийн хөгжил-2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК хамтран өнгөрөгч 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэл, орон нутаг дахь бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас 174 инженер техникийн ажилтан оролцсон юм. Тэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээнд анхаарах асуудлууд, рентген кабинет, түүнд тавигдах шаардлага, рентген тоног төхөөрөмжийн тохируулга, чанарын баталгаажилт, хэмжилт хийх аргачлал, рентген оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, рентген цацрагийн тун, тунгийн нэгж, аюулгүй ажиллагаа зэрэг сэдвээр илтгэл тавьж, ярилцав.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж эрс сайжирч, техникийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах инженер, техникчдийн хэрэгцээ, үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэр бүр сургалтанд хамрагдаагүй техникийн ажилтнуудыг оролцуулсан үр дүнтэй сургалт боллоо.

Хуваалцах