Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4, 5, 6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно
Энэ амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4, 5, 6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15 мянган тонн мах бэлтгэн 2017 оны дөрөвдүгээр сарын 10-аас 2017 оны долдугаар сарын 01 хүртэл нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна.

Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны дөрөвдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:

Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин захСүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороололБаянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төвЧингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатрХар хорин захын ард Пирамид үйлчилгээний төвХан-Уул дүүрэгт Яармагийн эцэст

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь 4000 төгрөг байна.

Хуваалцах