Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Гуравдугаар сарын 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Мэдээллийн алба





2016 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 04-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ - Хугацааны дунд үеэр хур тунадас, цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ - Баруун аймгуудын нутгаар: 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29, 3-нд Алтайн уулсаар, 30-31,4-нд нутгийн өмнөд хэсгээр зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 28-29, 2-3нд ихэнх нутгаар дулаарна. 30-1-нд хүйтэрч Увс, Баянхонгорын хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар шөнөдөө 16-21 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 10-15 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.Төвийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр, 30,1-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. 30-1-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 17-22 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.Зүүн аймгуудын нутгаар: 28, 31-1-нд нутгийн зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28,30-нд зарим газраар 12-14м/с, 31-1-нд 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаарна.Говийн аймгуудын нутгаар: 31-1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 31-1-нд зарим нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд бүх нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан өдөртөө 15-20 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-2-нд бүх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


















