Энэ жилийн сар шинийн барилдааны улсын цолтой анхны бөх өвдөг шороодлоо
Тус барилдаанд хамгийн түрүүнд улсын цолтой бөх өвдөг шороодсон нь Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Ц.Мөнхбаяр боллоо.
Мэдээллийн алба

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус барилдааны нэгийн даваанд хамгийн түрүүнд улсын цолтой бөх өвдөг шороодсон нь Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Ц.Мөнхбаяр боллоо.
Тэрбээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, аймгийн харцага Ж.Хатанзоригт өвдөг шороодсон юм.


















