Энэ намар дотоодын хэрэгцээг бүрэн хангах төмс хураан авна
Манай улс дотоодын хэрэгцээгээ хангах төмс хураахаас гадна ирэх жил тарих үрийг мөн 100 хувь бэлтгэнэ.
Мэдээллийн алба

Манай улс дотоодын хэрэгцээгээ хангах төмс хураахаас гадна ирэх жил тарих үрийг мөн 100 хувь бэлтгэнэ.
Тиймээс цаашид төмс сэлгэн тарих, үрээ ариутгах, шинэчлэх зэрэгт анхаарах шаардлагатайг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга н.Оюунсувд онцоллоо.
Mongolian National Radio · Энэ намар дотоодын хэрэгцээг бүрэн хангах төмс хураан авна
Манай улс 19.3 мянган га-д төмс тарьж 225.8 мянган тонн төмс хураан авахаар төлөвлөсөн.
Хүнсний 10 гаруй нэр төрлийн ногоонд урамшуулал олгож, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэмжлэг үзүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор төмс, хүнсний ногооны тариалалт төлөвлөсөн хэмжээнээсээ бага зэрэг давахаар байна.


















