Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина
Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд энэ жилийн намрын мод тарилтыг есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулж, нийт 1.3 сая мод тарихаар төлөвлөжээ.

Намрын мод тарих өдрийн нээлт есдүгээр сарын 27-ны 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Иргэдийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо оролцохыг уриалж байна. Мод тарих ажлын хүрээнд нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн байна. Үүнээс одоогоор 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хийжээ.

Мөн тус хүрээлэнд 30 төрөл зүйлийн 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж, ургалтын үзүүлэлт өндөр байгаа.

Хуваалцах