Энэ намрын эхний барилдаан 9-нд болно
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг заал танхимын барилдааны шинэ улирал эхэлж байна. Энэ есдүгээр сард Монгол бөхийн өргөөнд дөрвөн том барилдаан болно.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг заал танхимын барилдааны шинэ улирал эхэлж байна. Энэ есдүгээр сард Монгол бөхийн өргөөнд дөрвөн том барилдаан болно.
Тодруулбал, есдүгээр сарын 9-нд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128, 17-нд Хилчдийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224, 18-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан, 25-нд Монгол Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаантай.


















