Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ онд 394 уралдаан зохион байгуулагджээ

Хаврын хурдан морины уралдааны явцад 176 хүүхэд мориноос унаж, 27 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 394 уралдаан зохион байгуулагджээ
Энэ онд 394 уралдаан зохион байгуулагджээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний хэмжээнд 2017 онд нийт 394 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 31.361 хүүхэд морь унаж оролцлоо.

Тухайлбал, 2017 оны гуравдугаар сарын 05-24-ний өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын тогтоолтой гурав, аймаг, сумын Засаг даргын захирамжтай найм, захирамжгүй 29 уралдаан зохион байгуулагдаж, 6430 морь уралдаж, 2742 хүүхэд морь унаж оролцсон байна.

Хаврын хурдан морины уралдааны явцад 176 хүүхэд мориноос унаж, 27 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Ялангуяа орон нутагт нууцаар зохион байгуулагддаг бооцоот уралдаан, сум, багийн овооны тахилга, ургийн баяр, цайллагуудын захирамжгүй уралдааны үед хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарч байна.

Энэ онд хурдан мориноос унаж бэртсэн хүүхдэд даатгалын нөхөн олговор бүрэн олгогджээ.

Хуваалцах