Энэ онд 580 мянган га-д тариалалт хийнэ
Улсын хэмжээнд энэ онд 580 мянган га-д тариалалт хийж, 350 гаруй мянган га-д уринш боловсруулна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд энэ онд 580 мянган га-д тариалалт хийж, 350 гаруй мянган га-д уринш боловсруулна.
Ингэснээр 510 гаруй мянган тонн улаанбуудай, 220 гаруй мянган тонн төмс, мөн 220 гаруй мянган тонн хүнсний ногоо, 4 мянган тонн жимс, жимсгэнэ, 190 гаруй мянган тонн тэжээлийн ургамал, 30 гаруй мянган тонн тосны ургамал хураан авахаар тооцжээ.
Үүний үр дүнд хүн амын дотоод хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөн тариалалтын бэлтгэлээ базааж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ц.Болорчулуун ярилаа.
Mongolian National Radio · Энэ онд 580 мянган га-д тариалалт хийнэ
Тариалалт, уринш боловсруулалтад 11 мянган тонн, ургац хураалтад 12 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гаргажээ.
Тиймээс холбогдох байгууллагад албан ёсоор саналаа хүргүүлсэн байна.
Мөн цаг уурын нөхцөл байдалд тохирсон хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмжийг боловсруулахаар салбарын яам Эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.


















