Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд аянганы улмаас 12 удаа түймэр гарчээ

Иргэд үнс, нурмаа ил задгай асгаснаас, лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас, машин техникийн яндангийн цонолт зэрэг иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан түймэр эзэлж байгаа бол аянганы улмаас 12 удаа түймэр гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд аянганы улмаас 12 удаа түймэр гарчээ
Энэ онд аянганы улмаас 12 удаа түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог гол мөрний усанд осолдох золгүй явдал энэ онд 17 хүнд тохиолджээ. Тэдний 13 нь нас барж, Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас 4 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Мөн 2015 он гарсаар эхний 10 сарын байдлаар тус аймагт ой, хээрийн түймэр 52, ахуйн гал түймэр 92 удаа, газар хөдлөлт нэг, малын халдварт өвчин нэг удаа тохиолджээ.

Ой, хээрийн түймрийн хувьд ОХУ-аас хил давж хоёр түймэр орж ирсэн байна. Мөн иргэд үнс, нурмаа ил задгай асгаснаас, лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас, машин техникийн яндангийн цонолт зэрэг иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан түймэр эзэлж байгаа бол аянганы улмаас 12 удаа түймэр гарчээ. Түймрийн улмаас нийт 59.833,9 га гал түймэрт өртөн шатаж, байгаль экологид урьдчилсан байдлаар 7.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Харин 17 удаагийн ой, хээрийн түймрийн шалтгаан тогтоогдоогүй байна.

Хуваалцах