Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ онд бүх аймгийн төвийг “Агаарын чанарын харуул”-тай болгоно

Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гадаргын ус хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах шаардлага тулгарч байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд бүх аймгийн төвийг “Агаарын чанарын харуул”-тай болгоно
Энэ онд бүх аймгийн төвийг “Агаарын чанарын харуул”-тай болгоно. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газрын техник технологийг шинэчлэхэд онцгойлон анхаарч байна.

Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гадаргын ус хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах шаардлага тулгарч байгаа юм.

Тиймээс гадаргын усыг хуримтлуулахаас гадна хур борооны усыг нэмэгдүүлэхэд цаг агаарт зориудаар нөлөөлдөг газрын генераторууд, үүлэнд нөлөөлж хур оруулах пуужингуудыг нэмэгдүүлэх, технологийг сайжруулахад анхаарч ажиллана гэж салбарын яамнаас мэдээллээ.

Энэ хүрээнд ч мөн аймгуудын төвийг “Агаарын чанарын харуул”-тай болгохоор зорьж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга ярьж байна.

Mongolian National Radio · Энэ онд бүх аймгийн төвийг “Агаарын чанарын харуул”-тай болгоно

Хуваалцах