Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд гамшиг ослын 5600 орчим тохиолдол гарчээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 240 гаруй хүн амь насаа алдан, улсад 52 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж ОБЕГ-ын дэд дарга Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян хэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд гамшиг ослын 5600 орчим тохиолдол гарчээ
Энэ онд гамшиг ослын 5600 орчим тохиолдол гарчээ. Зураг: МҮОНРТ

Энэ онд улсын хэмжээнд 5600 гаруй аюулт ослын үзэгдэл гарсан нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 240 гаруй хүн амь насаа алдан, улсад 52 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж ОБЕГ-ын дэд дарга Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян хэллээ.

Онцгой байдлын албан хаагчид энэ онд обьектийн гал түймрээс 400 гаруй иргэнийг аварч, 51 хүн нас баржээ. Мөн өвлийн улиралд обьектийн гал түймэр нэмэгдэж байгааг албаныхан мөн хэллээ. Тиймээс иргэд цахилгаан хэрэгсэл, пийшин зуухныхаа аюулгүй байдлыг ханган, бүрэн бүтэн байдлыг шалгахыг анхаарууллаа.

Хуваалцах