Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ

Хоёрдугаар сар Увс, Булган аймгийн бөхчүүдийн "Алтан цом" шигшээ барилдаанаар эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн "Алтан цом" барилдаан болох юм. Түүнээс цааш ямар ямар барилдаан болохыг дор дэлгэрүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ
Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

Хоёрдугаар сар Увс, Булган аймгийн бөхчүүдийн "Алтан цом" шигшээ барилдаанаар эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн "Алтан цом" барилдаан болох юм. Түүнээс цааш ямар ямар барилдаан болохыг дор дэлгэрүүллээ.

"АЛТАН ЦОМ" ШИГШЭЭ БАРИЛДААНЫ ХУВААРЬ:

Хоёрдугаар сарын 03-нд 20:00 цагаас Төв & Баянхонгор

Хоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас Архангай & Завхан

Хоёрдугаар сарын 06-нд 20:00 цагаас Булган & Өвөрхангай

Хоёрдугаар сарын 07-нд 20:00 цагаас Увс & Төв

Хоёрдугаар сарын 08-нд 20:00 цагаас Архангай & Баян-Өлгий

Хоёрдугаар сарын 09-нд 20:00 цагаас Завхан & Баянхонгор

Хоёрдугаар сарын 11-нд 11:00 цагаас Булган & Баян-Өлгий

Хоёрдугаар сарын 11-нд 16:00 цагаас Төв & Өвөрхангай

Хоёрдугаар сарын 12-нд 11:00 цагаас Архангай & Баянхонгор

Хоёрдугаар сарын 12-нд 16:00 цагаас Увс & Завхан

БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНЫ ХУВААРЬ:

Хоёрдугаар сарын 04-ний өдөр 10:00 цагаас Аварга БТДС-ийн зааланд, Хавдрын эсрэг өдөрт зориулсан Сумын цолтон болон залуу 256 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 05-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Хоёрдугаар сарын 10-ний өдөр 09:00 цагаас Онцгой байдлын газрын спорт зааланд, Онцгой байдлын Ерөнхий Газрын албан хаагчдын дунд зохиогдох 128 бөхийн барилдаан тус тус болно.

САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНЫ УРЬДЧИЛСАН ХУВААРЬ:

Хоёрдугаар сарын 14-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,

Хоёрдугаар сарын 15-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Хоёрдугаар сарын 16-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,

Хоёрдугаар сарын 17-нд 12:00 цагаас Ахмад бөхчүүдийн барилдаан /50-аас дээш нас/, Өсвөрийн бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн цолтой 256 залуу бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа

Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.

Хуваалцах