Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ
Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 3-6-нд 20:00 цагт МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх дөрөвдүгээр тойргийн барилдаан болно.

Дөрөвдүгээр сарын 7-нд 12:00 цагт Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 8-нд 12:00 цагт Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 9-14-нд 20:00 цагт МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургаадугаар тойргийн барилдаанууд,

Дөрөвдүгээр сарын 15-нд 12:00 цагт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 22-нд 12:00 цагт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 23-нд 12:00 цагт МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 29-нд 12:00 цагт Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 30-нд 12:00 цагт Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Хуваалцах