Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна

Дөрөвдүгээр сарын 15-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан. /бөхийн тоо хязгаарлахгүй/

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна
Энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг Монгол бөхийн холбооноос гаргажээ.

Үүнийг уншигч танаа танилцуулья.

Дөрөвдүгээр сарын 15-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан. /бөхийн тоо хязгаарлахгүй/

Дөрөвдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, цэргийн арслан Доржпаламын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн болон залуу 256 бөхийн барилдаан.

Дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан.

Дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг цэргийн болон залуу 256 бөхийн барилдаан.

Дөрөвдүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг цэргийн болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Хуваалцах