Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ удаагийн өвлийн олимп Оросгүй, Оросын далбаа, төрийн дуулалгүй болно

Сэргээштэй холбогдоогүй, цэвэр тамирчид нь Пьёнчаны наадамд оролцох эрхтэй ч Оросын төлөө өрсөлдөх боломжгүй, ОУОХ-ны далбаан дор олимпод оролцож болно гэж ОУОХ үзэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ удаагийн өвлийн олимп Оросгүй, Оросын далбаа, төрийн дуулалгүй болно
Энэ удаагийн өвлийн олимп Оросгүй, Оросын далбаа, төрийн дуулалгүй болно. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл 2018 оны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Сэргээштэй холбогдоогүй, цэвэр тамирчид нь Пьёнчаны наадамд оролцох эрхтэй ч Оросын төлөө өрсөлдөх боломжгүй, ОУОХ-ны далбаан дор олимпод оролцож болно гэж ОУОХ үзэв. Энэ шийдвэрийг өнөөдөр танилцуулав.

Мөн Оросын тамирчдын нэр холбогдсон допингийн дуулианд нэр холбогдсоор ирсэн ОХУ-ын Спортын сайд Виталий Мутког олимпийн хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасчээ.

Ийнхүү хэдхэн сарын дараа эхлэх өвлийн олимп Оросгүй, Оросын далбаа, төрийн дуулалгүй олимп болох нь тодорхой болов.

Хуваалцах