Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Гуравдугаар сарын 12-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
Мэдээллийн алба

Гуравдугаар сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
-1881 оны энэ өдөр дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа хар арьст тоглогч талбайд гарчээ. Тэрээр Шотландын шигшээ багийн тамирчин Эндрью Уатсон байсан юм.
-1913 оны энэ өдөр Австрали улс нийслэл хотоороо “Канберраг” зарлажээ.
-1918 оны энэ өдөр Москва хотыг дахин Хаант Орос улсын нийслэл болгох шийдвэр гарчээ. Үүнээс өмнө 215 жилийн турш Санкт Петербург хот нь тус улсын нийслэл байсан юм.
-1933 онд АНУ-д Их хямралын өдрүүд өрнөж, тус улсын анхны Ерөнхийлөгч Франклин Рүүзвельт ерөнхийлөгчийн хувиар анхны мэдэгдлээ хийжээ. Ингэхдээ хүнд хэцүү цаг үед бүсээ чангалж, сэтгэлийн хатаар даван туулахыг уриалсан байна.
-1994 оны энэ өдөр Английн төв сүм албан ёсоор анх удаа эмэгтэй санваартнуудыг авч эхлэжээ.
-2003 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар “САРС” буюу шувууны ханиад тархаж, аюултай нөхцөлд хүрснийг анхааруулж байжээ.


















