Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Дөрөвдүгээр сарын 12-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Энэ өдөр дэлхийн түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сарын 12-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.


1934 оны энэ өдөр дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Хемпшир мужийн Вашингтон уулын оргилд болжээ. Тухайн үед салхины хурд 400 гаруй км/ц-ийн хурдаар хэмжигдэж байжээ.


1945 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураажээ. Ингэснээр дэд ерөнхийлөгч Харри Труман АНУ-ын ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлжээ.


1961 оны энэ өдөр ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин "Восток 1" хөлөгтэйгээ хөөрснөөр сансарт ниссэн анхны хүн болон түүхэнд нэрээ үлдээжээ. Тэрээр мөн анхны нислэгээрээ задгай сансарт гарч түүхэнд нэрээ дархалсан юм.


1990 оны энэ өдөр АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсонианы байгалийн түүхийн музейд дэлгэжээ. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.


1992 оны энэ өдөр Хүүхдийн паркын үйлчилгээ эрхэлдэг Динсейленд компани "Евро Диснейленд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.

Хуваалцах