Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.30/
Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр. Даваа гараг. Григорийн тооллын 150 дахь өдөр бөгөөд он дуустал 215 хоног үлджээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр. Даваа гараг. Григорийн тооллын 150 дахь өдөр бөгөөд он дуустал 215 хоног үлджээ.
Онцлох үйл явдал

1431 - Францын Руен хотод 19 настай тэмцэгч Жанна Д.Аркыг шатаан цаазлав. Хожим нь Католик шашинтнууд энэ өдөр түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн билээ.

1635 - Төв Европын ихэнх улсуудын хооронд өрнөсөн 30 жилийн дайн эцэслэжээ.
.jpg)
1913 - Лондон хотод сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Балканын анхдугаар дайн өндөрлөжээ.

1922 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Линкольны дурсгалын цогцолбор нээлтээ хийв.

1959 - Шинэ Зеландын Вейтмата болон Оклэнд боомтыг холбосон "Оклэндийн гүүр" ашиглалтад оржээ.

1971 - Ангараг гарагийн гадаргыг судлах зорилготой "Маринер 9" хөлөг амжилттай хөөрөв.

1974 - Агаарын тээврийн Airbus A300 хөлөг анхнын нислэгээ үйлдэв.

1975 - Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.
Мэндэлсэн алдартнууд

1896 - Холливудын алтан үеийн нэрт найруулагч Ховард Хокс

1912 - Бен-Хур кинонд бүтээсэн дүрээрээ Академийн шагнал хүртсэн нэрт жүжигчин Хью Гриффит

1934 - ОХУ-ын сансрын нисэгч, хошууч генерал Алексей Леонов

1962 - "Мэлхий нинжа" цувралыг хамтран зохиосон, Америкийн зохиолч, зураач Кевин Ийстмэн

1971 - "Frozen" киноны дуугаар алдаршсан, Греммийн шагналт, Бродвейн жүжигчин Идина Мензел


















