Энэ өдөр дэлхийн түүхэнд...
Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 23-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 23-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1672 он: Италийн одон орон судлаач Жованни Кассини Санчир гарагийн дагуул Реа-г нээжээ.

1876 он: Османы эзэнт гүрэн анхны Үндсэн хуулиа батласан байдаг.
1933 он: Япон улсын одоогийн эзэн хаан Акихито мэндэлжээ.

1947 он: АНУ-ын эрдэмтэд дэлхий дээрх анхны радио хүлээн авагч транзисторыг танилцуулжээ.

1954 он: Ж.Хартуэлл Харрисон, Жосеф Мюррей нар анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

1972 он: Никарагуагийн нийслэл Манагуа хотод 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 10 мянга гаруй хүн амиа алдав.

1972 он: Андын нуруунд осолдсон “Air Force” компанийн 571 нислэгийн онгоцны ослоос амьд үлдсэн 16 хүнийг 73 хоногийн дараа аварчээ.

1984 он: ОХУ-ын Красноярск хот орчим Ту-154 онгоц осолдож, 110 хүн амиа алдаж байв.


















