Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 20/

Энэ өдөр /5 дугаар сарын 20/ дэлхийн түүхэнд тохиосон зарим үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 20/
Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 20/. Зураг: МҮОНРТ

Энэ өдөр /5 дугаар сарын 20/ дэлхийн түүхэнд тохиосон зарим үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


1498 - Португалийн нэрт аялагч Васко де Гама Энэтхэг хүрэх усан замыг нээж одоогийн Калькут хотод хүрчээ.


1570 - Газар зүйч АбрахамОртелиус газрын зураг зохион бүтээсэн нь орчин үеийн газрын зургийг анх удаа бүтээсэн хэрэг болсон юм.


1609 - Английн суут зохиолч Уиллиам Шекспирийн алдарт уянгын шүлгийн түүвэр хэвлэгдэв.


1813 - Наполеон Бонапартаар удирдуулсан Францын цэргүүд Германы Саксони мужийн ойролцоо Орос болон Пруссийн армитай тулалдаж эхлэв. Энэ тулаан француудын ялалтаар өндөрлөсөн билээ.


1873 - Загвар зохион бүтээгч Леви Страусс, ЖейкобДейвис нар зэс товчтой цэнхэр жинсэндээ зохиогчийн эрх авчээ.


1875 - Олон улсын жин хэмжилтийн системийг метрийн системд шилжүүлэх "Метрийн Конвенц"-д дэлхийн 17 улс нэгдэн оров.


1882 - Германы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хооронд гурвалсан холбоо байгуулагдав.


1883 - Индонезод орших Кракатау галт уул дэлбэрч 36 мянган хүн амиа алджээ.


1891 - Нэрт зохион бүтээгч Томас Эдисон олон нийтэд дүрс үзүүлэх зориулалттай дэлгэц зохион бүтээж үүнийгээ кинетоскоп гэж нэрлэв.


1932 - Нэрт нисгэгч АмелиаЭрхардт Канадын Ньюфаундленд мужаас дэлхийг тойрох аяллаа эхлүүлжээ. Дараа өдөр нь Ирландад газардсанаар Атлантын далайг нисч туулсан анхны эмэгтэй болсон билээ.


1964 - Нэрт химич Роберт Вүүдроу Уильсон, Арно Пензиас нар космик туяаг нээж онол дэвшүүлэв.


1989 - БНХАУ-ын Бээжин хотын Таньаньмений талбайд болсон ардчиллын жагсаалыг дарах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар гаргажээ.


2012 - Италийн хойд хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 27 хүн амиа алдан, 50 хүн бэртэж, гэмтжээ.


2013 - АНУ-ын Оклахома хотын Моор дүүрэгт маш хүчтэй шуурганы улмаас 24 хүн амиа алдан, 377 гаруй хүн гэмтэж, бэртжээ.


Мэндэлсэн алдартнууд


1799 - Францын нэрт зохиолч Оноре де Бальзак


1818 - "Уельс Фарго", "Американ Экспресс" компанийг үндэслэгч Уиллиам Фарго


1925 - Оросын "Ту-144" онгоцыг зохион бүтээгч Алексей Туполев


1992 - "Хаадын Тоглоом" цувралын од, жүжигчин Жек Глийсон

Хуваалцах