Энэ өдөр дэлхийн түүхэнд
Тавдугаар сарын 24-ний өдөр дэлхийн түүхэнд ингэж тэмдэглэгджээ. 1571-Крымийн хан Дивлет-Гирей Москвад довтлон шатаажээ.
Мэдээллийн алба

Тавдугаар сарын 24-ний өдөр дэлхийн түүхэнд ингэж тэмдэглэгджээ.
1571-Крымийн хан Дивлет-Гирей Москвад довтлон шатаажээ.
1800-Санкт-Петербург хотноо Оросын генералиссимус Александр Суворовыг оршуулав.
1830-1897-Оросын алдарт байгалийн зураач Алексей Саврасов мэндлэв.
1844-Вашингтоноос Балтимор руу анхны Морзе /Самуэль Морзегийн зохиосон/ үсгэн цахилгаан утас илгээв.
1905-1984-Зөвлөлтийн нэрт зохиолч, Нобелийн шагналт /1965/ Михаил Шолохов мэндлэв. Зарим бичиг баримтад 5.11 гэсэн байдаг.
1940-1996- Нобелийн шагналт /1987/ Оросын яруу найрагч Иосиф Бродский мэндлэв.
1995-Америкт Мел Гибсоны найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Хатан зориг” кино дэлгэцэнд гарлаа. Энэ кино “Оскар”-т арван номинацид нэр дэвшин тавд нь ялалт байгуулжээ.
2003-"Битлз" хамтлагийн гишүүн Пол Маккартни Москвагийн улаан талбайд анх удаа тоглолтоо хийжээ.
2003- Клинт Иствудийг дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Феллинигийн нэрэмжит медалиар шагнав.


















