Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ өдөр Монголын түүхэнд...

Гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр Монголын түүхэнд...
Энэ өдөр Монголын түүхэнд.... Зураг: МҮОНРТ

Гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.

-1936 оны 3-р сарын 12-ны энэ өдөр манай улс, Зөвлөлт холбоот улстай бие биендээ харилцан туслалцах аман хэлэлцээрийг байгуулж байжээ.

-1949 оны 3-р сарын 12-ны энэ өдөр манай улсын Засгийн газар, Зөвлөлт Орос улсын засгийн газар хооронд “Өнгөт болон ховор металуудыг хайж тэмтрэх, гаргаж авах, боловсруулах, борлуулахын тулд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах тухай ” 13 зүйл бүхий хэлэлцээрийг байгуулсан байна.

-1984 оны энэ өдөр Хөтөлийн цемент шохойн комбинатыг түшиглэн Дархан хотын Хөтөл хороог байгуулах шийдвэр гарчээ.

Хуваалцах