Энэ өдөр Монголын түүхэнд...
Дөрөвдүгээр сарын 4-ний энэ өдрийг Монголын түүхэнд хэрхэн тэмдэглэн үлдээснийг сонирхуулъя.
Мэдээллийн алба

Дөрөвдүгээр сарын 4-ний энэ өдрийг Монголын түүхэнд хэрхэн тэмдэглэн үлдээснийг сонирхуулъя.
-1944 оны 4-р сарын 4-ний энэ өдөр "Пионерийн үнэн" сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
-1952 оны 4-р сарын 4-ний энэ өдөр “Гадаад паспорт ба виз олгох” явдалтай холбогдсон бүх хэргийг Дотоод явдлын яамны харьяа Цагдан сэргийлэх газраас Гадаад явдлын яамны консулын хэлтэст шилжүүлжээ. Мөн 3 жилийн хугацаанд хүрэлцэх дипломат, албан, энгийн паспортыг зохих хэмжээгээр ЗХУ-д захиалан хэвлүүлэхийг Гадаад явдлын яаманд зөвшөөрсөн байна. Ингэснээр манай улсад анх удаа паспортыг дипломат, албан, энгийн гэж төрөлжүүлж, олгох байгууллагыг хуульчилж өгчээ.
-1953 оны 4-р сарын 4-ний энэ өдөр Монгол улс, Дэлхийн цаг уурын байгууллагад элсжээ.
-1977 оны 4-р сарын 4-ний энэ өдөр “Хөх Сэрхийн нурууг дархан цаазат болгон тухай” Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарчээ.
-1992 оны 4-р сарын 4-ний энэ өдөр манай улс Ватикан Улстай дипломат харилцаа тогтоов.
-2000 оны 4-р сарын 4-ний энэ өдөр манай улс Тонгагийн Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ.


















