Энэ өвөл 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна
Манай улс одоогоор БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон зэрэг арав гаруй улсад 40 мянган тонн мах экспортлоод байна.
Мэдээллийн алба

Энэ өвөл 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Манай улс одоогоор БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон зэрэг арав гаруй улсад 40 мянган тонн мах экспортлоод байна.
Цаашид экспортын хэмжээ өснө. Мөн дотооддоо мал, мах нийлүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн томоохон махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнх хэллээ.


















