Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ зуны хамгийн том задгай талбайн шоу 25-нд болно

Тэгвэл тэрхүү задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолт энэ сарын 25-нд Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д болохоор тогтжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ зуны хамгийн том задгай талбайн шоу 25-нд болно
Энэ зуны хамгийн том задгай талбайн шоу 25-нд болно. Зураг: МҮОНРТ

“Боловсрол суваг” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.

Тэгвэл тэрхүү задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолт энэ сарын 25-нд Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д болохоор тогтжээ.

Тус гала тоглолтын гол онцлог нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн нэг болон хоёрдугаар улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэх аж.

Хуваалцах