Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энержи ресурс компанийн ажилчдыг хууль бусаар халсан гэв

Ашигт малтмалын үнийн уналт өнөөгийн эдийн засгийн хямралын шалтгаан болсон төдийгүй уул уурхайн салбараас олон зуун ажилгүйчүүд бий болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энержи ресурс компанийн ажилчдыг хууль бусаар халсан гэв
Энержи ресурс компанийн ажилчдыг хууль бусаар халсан гэв. Зураг: МҮОНРТ

Ашигт малтмалын үнийн уналт өнөөгийн эдийн засгийн хямралын шалтгаан болсон төдийгүй уул уурхайн салбараас олон зуун ажилгүйчүүд бий болж байна. Бизнесийн зарчмын дагуу тухайн төсөл үнэхээр ашиг олохгүй байгаа бол зардлаа хасч танах нь зүйн хэрэг. Гэхдээ ажлаасаа гэнэт халагдсан ажилчдын эрх ашиг хөдөлмөрийн гэрээ болон хуулийн хүрээнд хамгаалагдаж чадахгүй байгаа талаар өнөөдөр "Энержи ресурс" компанийн ажилгүй болсон ажилчид хэлж байна.

“Энержи ресурс” компани 200 гаруй ажилчнаа халжээ. Гэнэт халагдах нөхцөл тэдний эрх ашгийг хамгаалах ёстой хамтын гэрээг анх байгуулахдаа энгийн ажилчдын төлөөллөөс саналыг нь аваагүй гэж уурхайчид ярилаа. Хамтын гэрээ бол хөдөлмөрийн гэрээг сайжруулах хэлбэр. Гэтэл хүний нөөцөөс эхлээд удирдах тушаалтнуудаас бүрдсэн, нууц үйлдвэрчний эвлэл тэдний өмнөөс шийдвэр гаргасан. Таван жилийн өмнө үйлдвэрчний эвлэл байгуулсныг ажилчид мэдээгүй байсан гэлээ.

Уул уурхайн салбар бол хүнд хортой нөхцөлд багтдаг. Тиймээс ажилчдын цалингийн доод хэмжээ 380 мянган төгрөг байдаг. Гэтэл нийгмийн даатгал төлөхдөө ч хуулиа зөрчиж, ажилчдын эрхийг зөрчсөн байна. Оюутолгойн далд уурхай зогсоход 2000 гаруй хүн ажилгүй болсон. Эрдэнэс Тавантолгойн ажилчид өөр компани руу шилжсэн гээд уул уурхайн салбарт хөдөлмөрийн гэрээг сайжруулах шаардлагатайг харуулсан жишээ гарсаар байна. Гол гарц нь уул уурхайн салбарынхны хөдөлмөрийн гэрээний загварыг тодорхой болгож, хөдөлмөрийн хуулиндаа тодорхой заалт оруулах ёстой гэж үйлдвэрчний эвлэл нь үзэж байна.

Хуваалцах