Энэтхэг улс дундын зайны тусгалтай “Агни-2” баллистик пуужин туршлаа
Энэтхэг улс 1 тонн хүртэлх жинтэй цөмийн цэнэгт хошууг 2 мянга гаруй километрийн зайд хүргэх чадамжтай “Агни-2” баллистик пуужин амжилттай туршлаа. Тус улсын батлан хамгаалахын судалгаа шинжилгээний байгууллага энэ тухай уламжилж байна.
Мэдээллийн алба

“Агни-2” пуужинг анх 2004 онд боловсруулж, зэвсэглэлд авсан ч гэлээ 2004 оноос хойш өнгөө хүртэл ийнхүү туршин харвасаар байгаа юм. Тус пуужинг зөвхөн харвах сууринаас гэлтгүй мөн галт тэрэгнээс, автомашины сууринаас харваж болно. “Агни-2” пуужингийн хөнөөх радиуст Хятадын төв, баруун, өмнөд хэсэг багтаж байна.
Энэ пуужин 4,5-8 сая долларын өртөгтэй. Үүний өмнө Энэтхэг улс “Агни-4”, “Агни-5” пуужинг туршсан. Одоо тус улсын зэвсэглэлд “Агни” ангиллын 4 төрлийн пуужин байна, “Агни-1” 700 километр, “Агни-2” 2 мянган километрийн алсын тусгалтай бол “Агни-3”, “Агни-4” пуужин 2 мянга 500-аас 4 мянган километрийн алсын тусгалтай юм.