Энэтхэгийн алдарт боксчин Монголд иржээ
Түүний хувьд бүтэн жил их спортоос завсарласан ч "Чингис хаан- Улаанбаатар цом" олон улсын тэмцээнээр рингэндээ эргэн ирж байна.
Мэдээллийн алба

Сонирхогчдын боксын олимпийн хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга Энэтхэгийн алдарт боксчин Мэри Ком Монголд иржээ.
Түүний хувьд бүтэн жил их спортоос завсарласан ч "Чингис хаан- Улаанбаатар цом" олон улсын тэмцээнээр рингэндээ эргэн ирж байна.
48 кг-д хүч үздэг тэрбээр манай улсад болж буй тэмцээнд 51 кг-д өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогтоо хийлж наймд үлдээд байна.
Мэри Ком 2012 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн АШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртэж байсан юм.


















