Энэтхэгийн алдарт жүжигчин Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг
Тэрбээр Гопичанд Малиненигийн найруулсан "Вера Симха Редди" кинонд саяхан тогложээ.
Мэдээллийн алба

Энэтхэгийн алдарт жүжигчин Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг
Энэтхэгийн алдарт жүжигчин Надамури Балакришна “Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр Гопичанд Малиненигийн найруулсан "Вера Симха Редди" кинонд саяхан тогложээ.
Тус киноны нээлтийн өмнөх томоохон арга хэмжээ энэ сарын 8-нд болоход “Миний энэхүү кинонд тоглосон минь нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэн манай киног ямар гайхалтай бүтсэн гэдгийг трейлерээс харж байгаа биз дээ. Миний дараагийн зорилго бол Монголын их дээд хаан Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн намтар киноны гол дүрд тоглохыг хүсч байна. Чингис хаан бол Монголын эзэнт гүрнийг үндэслэгч. Чингис хааныг Зүүн хойд Азийн нүүдэлчин овгийнхон байсан гэдэг. Агуу энэ их эзэн хаан бол дэлхий даяар алдартай түрэмгийлэгчдийн нэг юм" гэжээ. Мөн Чингис хааны амьдралын тухай намтар киног Б.Гопалаар хийлгэх хүсэлтэй явдгаа илэрхийлжээ.
Нандамури Балакришна нь 1960 оны зургаадугаар сарын 10-нд төрсөн. Энэтхэгийн алдартай жүжигчин, продюсер, улстөрч юм. Тэрбээр сүүлийн дөч гаруй жил 100 орчим кинонд тоглосон байна. Үүний дотор “Рамаяна”, “Махабхарата” зэрэг түүхэн кинонд гол дүрийг бүтээжээ.
Түүний хэлсэн дээрх үг Энэтхэгийн цахим орчинд нэлээн тархаад байгаа аж.


















