Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгийн анхны хурдан галт тэрэг аяллынхаа замд эвдэрчээ

Энэтхэгийн инженерүүдийн бүтээсэн анхны хурдан галт тэрэг анхны аяллынхаа замд эвдэрсэн байна. Дөнгөж урд өдөр нь ерөнхий сайд Нарендра Моди нээлтэд нь оролцсон галт тэрэг

Yндэсний телевиз

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн анхны хурдан галт тэрэг аяллынхаа замд эвдэрчээ
Энэтхэгийн анхны хурдан галт тэрэг аяллынхаа замд эвдэрчээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн инженерүүдийн бүтээсэн анхны хурдан галт тэрэг анхны аяллынхаа замд эвдэрсэн байна. Дөнгөж урд өдөр нь ерөнхий сайд НарендраМоди нээлтэд нь оролцсон галт тэрэг Баасан гарагт Варанаси хотоос нийслэл Дели рүү буцах замдаа эвдэрч, нийслэлээс 200 орчим километр зайтай Чамрола өртөөнд зогссон байна. Энэтхэгийн Төмөр Замын яамны мэдээлснээр хурдан галт тэрэгний сүүлийн дөрвөн вагон нь гадны хүчний нөлөөгөөр бусад хэсэгтэйгээ холбоо тасарсан тул зогсоохоос өөр аргагүй болсон гэж шалтгааныг тайлбарлажээ.

Хурдан галт тэрэг зогссоны дараа гэмтлийг засаад аяллаа үргэлжлүүлсэн гэж мэдээлсэн байна. ВандаБхарат Экспресс нэртэй уг галт тэрэг Делигээс Варанаси хүрээд буцаж явсан юм. Ченнай хотод үйлдвэрлэсэн “хагас хурдан” ангилалд багтах галт тэрэг 160 км/цаг хүртэл хурдлах чадалтайг албаны мэдээлэлд дурдсан байна. НарендраМодигийн санаачилсан “Make in India” хөтөлбөрийн хүрээнд тус улс анхны хурдан галт тэргээ үйлдвэрлэсэн нь энэ юм. “Энэ бол Энэтхэгийн хүч чадлын бэлгэдэл.

Бид сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд Энэтхэгийн төмөр замыг өөрчлөн шинэчлэхийн төлөө шаргуу ажилласны үр дүнд ВандаБхарат Экспресс бий боллоо” гэж НарендраМоди нээлтийн үеэр хэлж байжээ. Хурдан галт тэрэг нь 1,128 хүний багтаамжтай, Делигээс Варанаси хүртэл 750 км зайг найман цагт туулж байгаа юм. Бусад галт тэрэгнүүд энэ зайг 11 цаг гаруй хугацаанд туулдаг. Өнгөрсөн долоо хоногт тус улсын төмөр замын асуудал хариуцсан сайд ПиюшГояал шинэ галт тэрэгний хуурамчаар хурдасгасан дүрс бичлэгийг нийтэд тараагаад шүүмжлүүлж байсан юм.

Хуваалцах