Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгийн хойд нутагт аврах ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид Гималайн нурууны мөсөн голын нэг хэсэг тасарч, даланг эвдэн, уулын хөндийд үер усны аюул нүүрлэсни

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн хойд нутагт аврах ажиллагаа үргэлжилж байна
Энэтхэгийн хойд нутагт аврах ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид Гималайн нурууны мөсөн голын нэг хэсэг тасарч, даланг эвдэн, уулын хөндийд үер усны аюул нүүрлэсний улмаас 26 хүн амь насаа алдаж, олон хүн сураггүй байгааг эрх баригчид нь мэдээлж байсан. Сураггүй болсон хүний тоо 165-д хүрчээ.

Тус улсын онцгой байдлын алба сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь үер болсон бүсийн усан цахилгаан станцын ажилчид юм байна. Тэднийг үерт боогдсон хонгилд дарагдсан байх магадлалтай гэсэн үүднээс аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Эрдэмтэд Гималайн нурууны бүсийн мөсөн оргил ямар учраас нурав гэдгийг тогтоохоор үерийн бүс рүү явсан байна.

Мөн эрдэмтэд цаг уурын өөрчлөлтийн улмаас мөсөн оргил нурсан байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Хуваалцах